Таны нуруу, хүзүү, үе тулгуур эрхтэн тогтолцоо өвдөөд байна уу? Бид танай ажлын байран дээр очиж Moti Physio AI 3D тусгай төхөөрмжөөр оношилгоо, шинжилгээ, сэргээн засахын эмчийн үзлэг зөвлөгөөг нэг дор үзүүлнэ.
Дэлхий даяар яс, булчин, үений эмгэгтэй хүний тоо тэрбумаар тоологддог бөгөөд бүсэлхий нурууны өвдөлт хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллэж байна.
Ширээний ард удаан суух, дэлгэцэнд наалдах орчин үеийн амьдралын хэв маяг хүзүү, нурууны өвчлөлийг шуудутгаар нь нэмэгдүүлдэг. Бид энэ бэрхшээлийг эмнэлэгт очиж эмчлүүлэх боломжгүй, завгүй хүмүүст зориулж газар дээр нь шийдэх болно.
Оношилгооноос эхлээд хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн сэргээн засах баг бүх шаардлагатай тоног төхөөрөмжөө авчирч, таны байгаа газарт ажиллана.
AI-д суурилсан, цацраг идэвхит хоргүй 3D төхөөрөмжөөр булчин, яс-үений шинжилгээг ердөө 3 минутын дотор хийж, дэлгэрэнгүй үр дүнгийн тайлан гаргана.
Мэргэшсэн сэргээн засахын их эмч үр дүн дээр үндэслэн бие даасан үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө өгнө.
Оношид тулгуурлан таны бие байдалд тохирсон эмчилгээний дасгал, зөвлөмжийг физиотерапист гарган өгнө.
Урьд нь зөвхөн рентген зураг, эмнэлгийн орчинд л хийгддэг байсан нурууны шинжилгээг Moti Physio төхөөрөмжийн тусламжтай өдөр тутмын хэрэглээнд ойртуулан бүтээсэн. Хүлээлт, нарийн процедургүйгээр танай ажлын байран дээр оношилгоо хийгдэнэ.
450 сая гаруй AI параметр ашиглан нуруу, аарцаг, булчингийн байдлыг нарийвчлан үнэлж, өмнөх/дараах харьцуулалт бүхий тайлан гаргана.
AiRehab-ийг үндэслэгч, хамтран үүсгэн байгуулагчид сэргээн засахын их эмч нар.
Бүх багцад Moti Physio оношилгоо болон сэргээн засахын эмчийн зөвлөгөө орсон байна. Хэрэгцээнээсээ хамаарч нэмэлт үзлэгтэй багц сонгох боломжтой.
Moti Physio 3D скан таны булчин, ясны байрлалыг нарийвчлан тодорхойлохын тулд арьс, үений харагдац чухал үүрэгтэй. Тиймээс дараах хувцасны зөвлөмжийг баримтална уу.
Байгууллагаараа эсвэл хувиараа захиалга өгье. Бид тантай эргэн холбогдож, цаг товлоно.
Утас, имэйл эсвэл сошиал хаягаар шууд холбогдож болно.